Компанийн нэр ГЛОБАЛ НОМАДИК ПРОДАКТС ХХК
Хаяг Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Бридж плаза 302 тоот
Холбоо барих Утас: +976 11-450520, +976 8613 0160
Вэб: www.gnp.mn
Facebook: GNPfoodsMongolia
Мэйл хаяг: [email protected]
Гүйцэтгэх захирал Б.БАТЖАРГАЛ
Үүсгэн байгуулагдсан 2017 оны 10-р сарын 25
Үйл ажиллагааны чиглэл – Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа
– Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа
– Гадаад худалдаа
Бүтээгдэхүүн, үйлчилгээ – Сарлаг шар тос
– Хатаасан бяслаг, нунтаг, хөөмөл
– Цөцгийн тос
Ажиллагсдын тоо 80 орчим ажилтантай 
Харилцагч банк Хаан банк, Голомт банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк
Харилцагч байгууллагууд
Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид Орон нутгийн 300 орчим малчин өрх, хоршоод
Үүсгэн байгуулагч Хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн Н.Бат-Эрдэнэ
Хөгжлийн түүх
  • 2017.10 сар Глобал номадик продактс ХХК үүсгэн байгуулагдав.
  • 2018.9 сар Япон улсын гэрийн тэжээвэр амьтны гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаагаар тэргүүлэгч DoggyMan HA LLC –д хамтран ажиллах гэрээ байгуулав.
  • 2018.10 сар анхны хатаасан бяслаг бүтээгдэхүүнээ  Япон улсын DoggyMan HA LLC –д экспортод гаргав.
  • 2019.09 сар DoggyMan HA LLC –н захиалга 2 дахин нэмэгдэв.
  • 2019.01 сар АНУ-ын Gold Nugget Ghee LLC –д Сарлаг шар тос бүтээгдэхүүн экспортод гаргав.
  • 2020 оны 7 сард Сарлаг брендийн шар тосны брендийг үүсгэв
  • 2020.10 сар ОХУ-руу хатаасан бяслаг бүтээгдэхүүнээ экспортод гаргав.
  • 2022.03 сар Сарлаг брендийн шар тос олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Paleo, Keto гэрчилгээг Монголд анх авсан бүтээгдэхүүн болов

Ажилчдын сэтгэгдэл

Х. Баяржаргал

Технологич

Би 2018 онд компанидаа туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн. Анх ажилд орж байхад сүүний талаарх мэдлэг үнэхээр байгаагүй. Тэр үед хамт олноосоо маш их зүйлийг сурсан. Сайхан хамт олны дунд ороод өдөр ирэх тусам л ажилдаа сэтгэл хангалуун ажилладаг болсон. Манай хамт олон найрсаг нөхөрсөг сайхан хамт олон байдаг. Одоо би технологийн дээд сургуульд сүүний технологийн чиглэлээр сурч байгаа бөгөөд компанидаа технологичоор ажиллаж байна. Биднийг гээд сүүгээ өгдөг малчиддаа бас баярлалаа. Малчдаас авсан сүүгээрээ хийдэг бидний бүтээгдэхүүнүүд дэлхийд танигдсан тансаг бүтээгдэхүүн болно гэдэгт итгэлтэй байна. Компанийнхаа хамт олондоо амжилт хүсье. Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах болно оо.

М. Түвшинбаяр

Үйлдвэрийн ажилтан

Би Архангай аймгийн хангай сумын иргэн. 2019 онд гэр бүлээрээ Улаанбаатар хотод ирж суурьшсан. Орж ирсэнээсээ хойш ажил хийж байгаад 7 сард үйлдвэр дээрээ барилгын материал хүргэж ирээд сураг тавьсан чинь манай нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг савлаж боловсруулдаг үйлдвэр байсан. Тэгээд би ажилд орох хүсэлт тавиад 2019 оны 7 сараас гэр бүлийн хүнтэйгээ хамт компанидаа ажилд орсон. Бид 2 энэ үйлдвэрт ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Цаашдаа ч тогтвор суурьшилтайгаар үйлдвэртээ ажиллана аа.

Л. Нямсабмуу

Технологич

Миний тухайд Глобал Номадик Продактс ХХК-даа технологичоор ажиллаад 3 жил болж байна. Анх 2018 оны 5 сард 19 настайдаа ажилд орж байсан. Одоо 21 настай тасралтгүй 3 жил ажилласан. Үүсэн байгуулагдсан цагаас нь өнөөдрийг хүртэл ажиллаж байгаадаа сэтгэл маш хангалуун байдаг. Ажил, хамт олон, удирдлага гээд л бүх зүйлдээ. Анх би мэргэжилдээ тийм ч дуртай байгаагүй. Харин ажил маань намайг мэргэжилдээ хайртай болгосон. Надад мэдэхгүй чадахгүй зүйлс их байсан, бас сурч мэдсэн зүйл ч их байгаа, цаашдаа ч суралцах зүйл асар их байгаа. Ажил хийж эхэлснээр хүн хөгжиж эхэлдэг. Өөрийгөө илэрхийлж чаддаг болдог. Гэхдээ энэ бүгдийг сурахын тулд хамгийн гол нь хамт олон, удирдлага чухал байдаг юм байн лээ. Одоо 3 жилийн өмнөх өөрийгөө бодоод үзэхэд одооны би үнэхээр өөр хүн болж чадсан хөгжлийнхөө хувьд, хувь хүнийхээ хувьд ч гэсэн. Бид бүтээгдэхүүнээ гадний улсуудын зах зээлд гаргаж чадсан нь залуу хүн миний хувьд маш бахархууштай хэрэг. Энэ улсын ирээдүй болсон залуучууд бид хийж чадаж байна гэдэг үнэхээр сайхан хэрэг. Зөвхөн сарлагийн сүүгээр 100 хувь цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрийн гараар хийдэг учраас хаана ч би бүтээгдэхүүнээ органик гэж хэлж чаддаг бас бахархаж чаддаг. Ажил хийнэ гэдэг бол үнэхээр сайхан. Миний хувьд эдийн засгийн хувьд аав ээжээсээ хараат бус, хадгаламжид хөөрхөн хэдэн төгрөг хуримтлуулж чадсан үнэхээр өгөөжтэй байгууллага. Цаашдаа ч бас чин сэтгэлээрээ компанидаа ажилласаар байж илүү их баялаг бүтээгч болохын төлөө хичээн ажиллана аа.

Э. Эрдэнэхүү

Үйлдвэрийн ажилтан

Намайг Эрдэнэбаярын Эрдэнэхүү гэдэг. Би одоо 22 настай Архангай аймгийг Эрдэнэ булган суманд төрж өссөн. Би GNP компанид ажиллаад жил болж байна. 4 жилийн хугацаанд их зүйл сурж мэдсэн, түүгээрэй маш их бахархдаг шүү. Тэгээс эхэлсэн цагаа эргээд хархад бид үнэхээр их зүйлийг хийж бүтээж чаджээ. Дотоод болон дэлхийн зах зээлд богино хугацааны дотор бүтээгдэхүүнээ нийлүүлж чадсан. Ийм гайхалтай зүйлийг хийж чадсандаа асар их баяртай байгаа. Хийж бүтээсэн зүйлийнхээ үр дүнг нь харж тэр зүйлээсээ эрч хүчийг мэдэрч илүү ихийг хийж бүтээх урам зориг ордог шүү. Компанийн хамт олонд амжил хүсэе

0
    0
    Таны сагс
    Таны сагс хоосон байнаОнлайн дэлгүүр лүү буцах