Б. Эрдэнэцэцэг, Б. Отгонцэцэг

Биднийг Б.Эрдэнэцэцэг, Б.Отгонцэцэг гэдэг.

Манайх Архангай аймгийн Хангай сумын малчин айл. Манай эгч анагаахын дээд сургуулийн төгсөх күрс, харин би МУИС-н төгсөх күрсийн оюутнууд. Манайх үйлдвэрт сүүгээ өгөөд 2 жил болж байна. Сүүгээ үйлдвэрт өгөхөөс өмнөх жилүүдэд манай гэр бүл бидний сургалтын төлбөрийг төлөх гэж намарт малаа борлуулдаг байсан. Сүүлийн 2 жил үйлдвэрт сүүгээ өгч сургалтын төлбөрүүдийг маань төлсөн. Сүүгээ тушаадаг болсноор маш их ажил хэмнэгдэх болсон. Сүүгээ үйлдвэрт өгдөггүй байхад эгч бид 2 болон аав, ээж, дүү нар маань өглөөнөөс орой болтол сүүгээ боловсруулж маш их түлээ түлш, хүч хөдөлмөр ордог байсан. Одоо бол сүүгээ өгчхөөд зав зайтай болсон, өөрсдийгөө хөгжүүлэх боломжууд ч маш их гардаг болсон. Манай суманд сүүний үйлдвэр ажилласнаар олон өрхөд дэм болсон. Сүүний үйлдвэртээ баярлалаа.

Date:

0
    0
    Таны сагс
    Таны сагс хоосон байнаОнлайн дэлгүүр лүү буцах