Global Nomadic Product

ХАЙРТАЙ БҮХНИЙХЭЭ ТӨЛӨӨ САРЛАГИЙН ШАР ТОСЫГ хэрэглэхийг уриалж байна.

Сарлагын шар тос нь 100 хувь органик,өвөрмөц, ховор,үнэ цэнэтэй бүтээгдэхүүн юм.

Сарлаг үхэр нь Монгол улсын Алтай, Хангай, Хөвсгөлийн нуруудын далайн төвшнөөс 2000 метрээс дээш өндөрлөг бүс нутагт бэлчээрлэдэг.Сарлаг нь хүйтэнд тэсвэртэй, онгон зэрлэг байгальд бэлчээрлэн 80 гаруй нэр төрлийн өвс ургамлаар хооллодог. Байгалийн өвс ургамлын 50 хүртлэх хувь нь эмийн ургамал гэдэг.
Өнөөдөр дэлхийд Монгол улс, БНХАУ (Өвөр Монгол, Төвд) гэсэн 2 улс нийт 20 орчим сая толгой сарлаг үхэртэй. Энэ нь дэлхий дээр байгаа нийт үхрийн ердөө 1.5 хувь юм. Нөгөө талаас 1 тонн сарлагийн сүүнээс 40 орчим килограмм шар тос гардаг.
Иймд сарлагын шар тос нь 100 хувь органик,өвөрмөц, ховор,үнэ цэнэтэй бүтээгдэхүүн юм.

Сарлагын Шар Тос нь Дархлааг Төгс Дэмжигч Эрүүл Хүнс

Сарлагын шар тос нь Энгийн үхрийн шар тостой харьцуулахад нь фосфор, кальц, витамин А,D,E,K、холестрол, байгалийн антиохсидант, омега 3,6,9, ханасан болон ханаагүй тосны хүчил зэргийг 10%-с 4 дахин илүү хэмжээгээр агуулдагаараа ер бусын давуу талтай. Түүнчлэн Сарлагийн шар тос нь эрдэс бодис, шим тэжээл, өөх тос, чухал витаминууд, хүний биед үл орлогдох болон орлогдох ханаагүй тосны хүчлүүд,мөн ханасан тосны хүчлүүдийг тэнцвэртэй агуулдаг ба эдгээр эрдэс бодис,төрөл бүрийн тосны хүчлүүдийн үйлчилгээ нь хүний биеийн үндсэн бүтэц, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг бүрэн хангадаг Дархлааг Төгс Дэмжигч _ Эрүүл Хүнс юм.

Глобал Номадик Продактс ХХК нь сарлагын сүүг үйлдвэрийн технологиор боловсруулж олон улсын чанар, эрүүл ахуйн стандартын шаардлагыг хангасан шар тосыг үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд борлуулж байна.

0
    0
    Таны сагс
    Таны сагс хоосон байнаОнлайн дэлгүүр лүү буцах